Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр Хойд солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньянаас тусгай хуягт галт тэргээр хөдөлж, Хятадын хилийг давжээ.
Ким Жон Ун Бээжинд болох Японы Дэлхийн II дайнд ялагдсаны 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор зорчиж байгаа бөгөөд энэ үеэр Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон бусад удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.
Тэрбээр даваа гараг /2025.09.01/-ийн орой Пхеньянаас хөдөлсөн бөгөөд өндөр хэмжээний аюулгүй байдлын арга хэмжээний улмаас галт тэрэг маш удаанаар явж байгаа тул түүний Хятадад хүрэх аялал нийтдээ 24 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Хятадын цэргийн парадад оролцож байгаа анхны тохиолдол бөгөөд 1959 оноос хойш ийм явдал болоогүй аж. Ким Жон Ун хамгийн сүүлд 2019 онд Бээжинг зорьж байжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, Хятад, Оросын удирдагчидтай зэрэгцэн парадад оролцох нь Пхеньяны олон улсын тусгаарлалтыг зөөлрүүлэх, мөн цаашдын АНУ-тай хийх боломжит хэлэлцээрт Ким Жон Уны байр суурийг бэхжүүлэх ач холбогдолтой гэжээ.
Эх сурвалж: BBC