Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ

Монголын багш нарын үйлдвэрчний хорооноос Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. 

Тус шаардлагад Боловсролын сайд П.Наранбаяр нь Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдыныг хууль зөрчиж, томилсон тухай дурджээ. Улмаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Айдыныг томилсон тушаалыг хүчингүй болгох, Боловсролын сайд П.Наранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэх болон Боловсролын сайд П.Наранбаярын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг шаардлагыг тавьжээ. Мөн шаардлагын хариуг энэ сарын 15-ны дотор бичгээр ирүүлэхийг хүссэн байна.