Алдарт жүжигчин Брюс Уиллис тархины архаг өвчнийхөө улмаас гэр бүлээсээ тусдаа байшинд амьдрах болжээ

Алдарт жүжигчин Брюс Уиллис тархины архаг өвчнийхөө улмаас гэр бүлээсээ тусдаа байшинд амьдрах болжээ

Алдарт жүжигчин Брюс Уиллис тархины архаг өвчин буюу фронтотемпораль деменцийн өвчтэй болсон тул гэр бүлийнх нь шийдвэрээр тусдаа нэг давхар байшинд амьдрах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Уг өвчин нь уур уцаартай, хайнга, эсвэл эсрэгээрээ хэт дуугүй болгож, үг ярианд нь өөрчлөлт ордог байна. Иймд түүний хөдөлгөөнд тохирсон, нэг давхар, шаардлагатай бүх эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, 24 цагийн турш асрагчид харж, халамжилдаг, дуу чимээ багатай тайван орчинд шилүүлжээ. 

Энэ талаар түүний эхнэр Эмма Хеминг, “Энэ шийдвэрийг гаргах маш хэцүү байсан. Гэхдээ Брюс охидынхоо төлөө ийм байхыг хүсэх байсан” гэжээ. Брюс Уиллисын гэр бүлээсээ тусдаа амьдарч буй байшин нь эхнэр, охидынх нь гэртэй ойролцоо тул гэр бүл нь өдөр бүр түүнтэй уулзаж, өглөө, оройн хоолоо хамт идэж, охид нь эцэг дээрээ тогтмол ирдэг байна.

Эх сурвалж: NEXTA