Дэлхийн алдарт поп од Тейлор Свифт америк хөлбөмбөгийн NFL багийн тамирчин Трэвис Келцтэй гэрлэхээр болжээ.
Тэд энэ тухай мэдээг өчигдөр /2025.08.26/ Instagram хуудастаа олон нийтэд албан ёсоор зарласан бөгөөд Тейлор Свифт “Your English teacher and your gym teacher are getting married” буюу “Таны англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь гэрлэх гэж байна" хэмээн хөгжилтэй тайлбартайгаар нийтэлжээ.
Трэвис Келцийн аав Эд Келцийн хосуудын сүй тавьсан талаар ярихдаа, гэрлэх саналыг олон сарын өмнө төлөвлөсөн боловч эцсийн шийдвэр гаргахдаа энгийн, дотно орчинд хийхээр шийджээ. Миссури мужийн Лис Саммит хотод байрлах цэцэрлэгт, тэд оройн хоолны өмнө хосоороо шар айраг ууж байхдаа Трэвис Келц, поп од Тейлор Свифтэд гэрлэх санал тавьсан аж.
Эх сурвалж: BBC