ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид дижитал сурах бичиг ашиглана

ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид дижитал сурах бичиг ашиглана

ЕБС-ийн 6-12 дугаар ангид цахим контент, дижитал сурах бичгийн систем нэвтэрч эхэлжээ. Тус ажлын гүйцэтгэгчээр Унгар улсын “Mozaik kiadо kft" ХХК шалгарч, 2024 оны есдүгээр сард Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж.

2024–2025 оны хичээлийн жилд 22680 багш, 377804 суралцагчийн medle.mn домайн өргөтгөлтэй хаягийн бүртгэл баталгаажиж, дижитал платформд нэвтрэх боломжтой болжээ. Мөн одоогоор 711 3D үзүүлэн, 243 цахим хичээл, 111 видео хичээл монгол хэлээр орчуулагдан платформд байршуулагдсан байна. Түүнчлэн дунд, ахлах ангийн сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж нэмэлт агуулгаар баяжуулжээ.Энэ оны 9-10 дугаар сард  36,000 багш, 432,000 суралцагчийг бүрэн хамруулж, жишиг цахим хичээл боловсруулан хуваалцаж, улирал бүр цахим сорил, даалгавар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.Цахим контент, дижитал сурах бичиг ашигласнаар багш нар хичээл заах бүх үе шатанд цахим орчныг үр дүнтэй ашиглах, суралцагчийн ахицыг бодит өгөгдлөөр үнэлэх боломжтой болно. Мөн суралцагч хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтойгоор үзэж, бие даан суралцах, өөрийн ахиц дэвшлийг тогтмол харах боломж бүрдэх юм.  Цаасан сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж, баяжуулсан цахим сурах бичгээр мэдлэгээ гүнзгийрүүлэх шинэ боломж нээгдэнэ гэдгийг салбар яамнаас мэдээллээ.