2025 оны наймдугаар сарын 24-ны өдөр Украин улс тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский ард түмэндээ хандан тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
В.Зеленский мэдэгдэлдээ, “Өнөөдөр АНУ болон Европ хоёулаа санал нэг байна. Украин хараахан ялаагүй, гэхдээ ялагдахгүй нь гарцаагүй. Украин тусгаар тогтнолоо олж авлаа. Украин бол хохирогч биш, харин тэмцэгч” хэмээн онцолжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Украиныг “тусгаар тогтносон үндэстэн” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн түүний тусгай элч Кит Келлог, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар баярт оролцохоор Киевт хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр есдүгээр сард Украинд нэг тэрбум канад долларын үнэ бүхий нисгэгчгүй онгоц, сум, хуягт машин нийлүүлэхээр болсон тухай мэдэгдсэн. Түүнчлэн Беларусь болон Хятад зэрэг улс орнууд Украины ард түмэнд баярын мэнд хүргэснийг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC