Тээвэрчдийн тухай 15 дуунаас бүрдсэн пянзыг олон нийтэд толилууллаа
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын автотээвэр 100 жил” пянзыг олон нийтийн хүртээл болголоо.
Анх 1930 онд Ардын жүжигчин Д.Ичинхорлоо "Монгол транс" дууг дуулсан нь өнөөг хүртэл тэр л хэвээрээ хадгалагдан иржээ.
Өнөөдөр түүхт ойн хүрээнд зориулж тээврийн салбарын холбогдолтой 15 дуу, уран бүтээлийг нэгтгэсэн А, Б хоёр талтай пянз бүтээснийг ийнхүү олны хүртээл болголоо.
