Төрийн захиргааны албан тушаалын туршилтын хугацаанд чиг үүргээ амжилттай сайн биелүүлж, цаашид төрийн захиргааны албанд үр бүтээлтэй ажиллахаа батлан харуулсан алба хаагчдын тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа. Нийт 40 төрийн албан хаагч "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг" өргөж байна.