Автотээврийн салбарын түүхийг өгүүлэх ховор автомашины үзэсгэлэн

Автотээврийн салбарын түүхийг өгүүлэх ховор автомашины үзэсгэлэн

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэнг иргэдэд толилуулж өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд байршууллаа.

Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Тухайлбал:

1945–1958 онд Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдэж байсан Зис-110

1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэний зориулалттай, Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69

Монгол Улсын зам тээвэр, аж үйлдвэрт хүчтэй нөлөө үзүүлсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5

Зөвлөлт холбоот улсад хамгийн ихээр үйлдвэрлэгдэж байсан ачааны машин болох ЗИЛ-130

Эдгээр дурсамж, түүх өгүүлэх ховор автомашинууд нь тээврийн салбарын хөгжлийн өнгөрсөн үеийг харуулахын зэрэгцээ иргэдийн талархлыг хүлээж байна.

“Автотээвэрчдийн Улсын III зөвлөгөөн” Төрийн ордонд үргэлжилж байна.