Б.Пүрэвдорж: Дүүрэг болгоныг хот болгохоор хүн амын төвлөрөл улам нэмэгдэх эрсдэлтэй

Б.Пүрэвдорж: Дүүрэг болгоныг хот болгохоор хүн амын төвлөрөл улам нэмэгдэх эрсдэлтэй

УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.05.16/ хуралдаанаар "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай" хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би эсэргүүцэж байна. Монгол Улс өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай. Иймд улсын төвийн бүсийг тойруулан хот байгуулна гэдэг бол төвлөрлийг хэт их бий болгох эрсдэлтэй. Дүүрэг болгоныг хот болгоно. Эндхийн үйлчилгээ сайжрахаар бас л төвлөрөл үүснэ. Өнгөрсөн 2024 онд хотын төсөв 3.3 их наяд төгрөг байсан бол 6 их наяд болж байгаа. Энэ хэрээр бүх төрлийн үйлчилгээ сайжрах учраас төвлөрөл асуудал үүснэ. Монгол шиг улсад таталцлын төвүүдийг хот болгож, улам сайжруулах ёстой. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Даланзадгад зэрэг хотуудаа хөгжүүлж, тэндээ илүү сайн үйлчилгээг авах боломжтой болно.