Импортын гурилыг татвартай болгох хууль УИХ-аар батлагдаж чадалгүй унасан талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж байна.
ВИДЕО:
Газар тариалангийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол Улс улаанбуудай, үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргаж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харш ийм шийдвэр гэж салбарын сайдын зүгээс үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн санаачлагаар унагах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бус байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл хаврын тариалалт ид явж байгаа үед Монгол Улсад улаанбуудай шаардлагагүй. Дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй. Импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна.
Өнгөрсөн парламентаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хууль”-ийн төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулсан. Ингэснээр 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс манай улсын хилийн боомтуудаар хэмжээгүй, хугацаагүйгээр гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн. Үүнээс бол газар тариалангийн салбарын тариалалт эрс буурч, гурилын үйлдвэрлэл их хэмжээгээр багассан. Үүнийг засья, залруулья гэдэг бодлогыг өнөөдөр УИХ дэмжсэнгүй.