Реппер, бизнесмэн Шон “Diddy” Комбс хуучин найз бүсгүй болох Кэсси Вентураг зочид буудлын коридороор чирч, зодож буй маш ноцтой бичлэгийг Нью-Йорк дахь Холбооны мөрдөн байцаагчид олон нийтэд дэлгэжээ. Уг хэрэг явдал нь Лос Анжелес хотын нэгэн тансаг зэрэглэлийн зочид буудалд болсон бөгөөд Шон “Diddy” Комбсын хүчирхийллийг шууд гэрчлэх баталгаа болж байгаа ажээ.
ВИДЕО:
ВИДЕО: “Diddy” Комбсын бүсгүйгээ чирч, зодож буй бичлэгийг Холбооны мөрдөн байцаагчид дэлгэжээ https://t.co/nFbWipo1Ua pic.twitter.com/d8FyT23bDS
— iSee.mn (@iSee_MN) May 16, 2025
К.Вентура энэ хэрэг явдлын талаар Холбооны шүүхэд хоёр өдрийн турш мэдүүлэг өгч, Шон “Diddy”Комбстой харилцаж байх хугацаандаа өөрт нь тулгарсан бие махбод, сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл болон түүнийг бусад эрчүүдтэй хүчээр бэлгийн харьцаанд орохыг тулгаж, бичлэг хийхийг шаардсан гэх аймшигт практикийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Өдгөө Шон “Diddy” Комбсыг хүн худалдаалах буюу бүсгүйчүүдийг заналхийлж, худал амлалт өгч хүчээр бэлгийн харьцаанд оруулсан гэх хэрэг. Гэмт хэргийн бүлэглэл буюу хууль бус гэмт хэргийн сүлжээ байгуулж, эмэгтэйчүүдийг системтэйгээр мөлжиж, ашиг орлого олсон гэх хэрэг зэрэг хэрэгт буруутгаад байгаа ажээ.
АНУ-ын Холбооны мөрдөн байцаах хороо болон Нью-Йорк, Лос Анжелес дахь шүүхүүд Шон “Diddy” Комбсыг удаан хугацаанд мөрдөн шалгаж байсан бөгөөд Кэсси Вентурагийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг нь хангалттай нотлох баримт болж байгаа талаар эх сурвалжууд онцолсон байна.