Б.Батбаатар: Ерөнхий сайд тайлбар хийхгүй бол ИЗНН-аас албан бичгээр шаардлага тавина

Б.Батбаатар: Ерөнхий сайд тайлбар хийхгүй бол ИЗНН-аас албан бичгээр шаардлага тавина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Орлогоо нотол, огцор" хэмээн олон нийт шүүмжилж, жагсаж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Батбаатараас Ерөнхий сайдын асуудлаар тодруулга авлаа.

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Хүмүүсийн асуугаад, яриад байгаа энэ асуудал дээр Ерөнхий сайд аль ч утгаараа хариулт өгөх ёстой. Зөв ч бай, буруу ч бай түүнээс зугтаж гүйх шаардлага байхгүй. Хариултаа өгөөд хариултаас нь шалтгаалж хариуцлага яригдах ёстой. Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг би хувьдаа хараагүй. Орлогоосоо давсан хэрэглээ байгаа бол түүнийгээ ямар арга замаар яаж олж авснаа илэн далангүй нээлттэй баримттай үзүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд тайлбар хийхгүй бол ИЗНН-аас албан бичгээр албан ёсоор шаардлага тавина гэсэн юм.