УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.15/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөдрийн хуралдаанд 38 гишүүн гадаад болон дотоод томилолт, чөлөөтэй гэх шалтгаанаар оролцоогүй байна. Үүний 26 гишүүн нь гадаадад, 9 гишүүн нь орон нутагт томилолттой ажиллаж байгаа аж. Харин хоёр гишүүн чөлөөтэй байгаагийн нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байна. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал өчигдрөөс /2025.05.14/ Төв талбайд эхлээд байна. Учир нь түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаглалын эх үүсвэр хаанаас гарсныг тайлбарлах улмаас хариуцлага хүлээж огцрох шаардлагатай гэж иргэд үзэж байгаа юм.