Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Буриадад очиж орос хэлний багш, сурагчдыг ОХУ-д суралцуулах талаар ярьжээ

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Буриадад очиж орос хэлний багш, сурагчдыг ОХУ-д суралцуулах талаар ярьжээ

ОХУ-ын Буриад Улсын Төрийн тэргүүн Алексей Самбуевич Цыденов-ын урилгаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнарангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06-10-ны  өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийжээ. 

Тодруулбал, 

  • П.Өлзийнаран Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
  • Д.Мөнхбаатар Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
  • Д.Мөнхжаргал Инноваци хөгжил, хамтын ажиллагааны албаны дарга
  • Б.Пүрэвжал Боловсролын хэлтсийн дарга
  • Ж.Намнансүрэн Ахмадын хороон дарга
  • Ц. Баасандамба БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч
  • Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
    Г.Сурахбаяр
  • Захиргаа, Эрх зүйн хэлтсийн дарга Л.Ган-Эрдэнэ
  • -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга М.Лхагважав
  • Зохион байгуулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Чойдог нар Буриадад очсон байна. 

Хамгийн ноцтой нь энэ үеэр орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг Буриад улсад суралцуулах чиглэлээр санал солилцжээ. Мөн Мод үржүүлгийн үр, үрсэлгээний чиглэлээр хамтран ажиллах, ногоон байгууламжийн алба хаагчдыг сургах, чадавхжуулах, Буриад болон Монгол хүүхдүүдийг олон улсын зуны зусланд хамруулах, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Улаан-Үд хотын онгоцны үйлдвэр, “Степ Арена” спорт цогцолбор зэрэг байгууламжтай танилцаж, туршлага солилцох чиглэлд ажиллахаар болжээ.