Засгийн газар маргааш хуралдахгүй

Засгийн газар маргааш хуралдахгүй

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу маргааш  /2025.05.13/ Засгийн газар хуралдах ёстой ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын нээлтэд оролцохтой холбоотойгоор хуралдахгүй аж.  

Уг арга хэмжээг хоёр орны 90 гаруй хэвлэл сурвалжлах аж. Төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангажээ. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр тал өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байх юм.