"Орлогоо нотлох"-ыг шаардахад нэг ч үг дуугараагүй Л.Оюун-Эрдэнэ маргааш Гашуунсухайт-Ганц мод боомтын бүтээн байгуулалтын нээлтэд оролцохоор болжээ

"Орлогоо нотлох"-ыг шаардахад нэг ч үг дуугараагүй Л.Оюун-Эрдэнэ маргааш Гашуунсухайт-Ганц мод боомтын бүтээн байгуулалтын нээлтэд оролцохоор болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр төрсөн өдрийнхөө үнэтэй бэлгийг цахим сүлжээндээ байршуулсан нь өдгөө олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна. Учир нь 20 гаруйхан насны залуу ямар мөнгөөрөө найз охиндоо олон сая төгрөгийн үнэтэй бэлэг өгөв гэдэг нь олны эгдүүцлийг төрүүлээд байгаа юм. Тиймээс тэднийг орлогоо нотлохыг шаардаж буй.

Мөн эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар АТГ-т хандаад байна. Харин уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хэвлэлийн албанаас нь албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш /2025.05.14/ Гашуунсухайт-Ганц мод боомтын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцахаар болсон байна.