БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолын эхнэрийг "нөлөөллийн хэрэг"-т холбогдуулан байцаалт авахаар Солонгосын прокуророос дууджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолын эхнэрийг "нөлөөллийн хэрэг"-т холбогдуулан байцаалт авахаар Солонгосын прокуророос дууджээ

БНСУ-ын Прокурорын байгууллага Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолын гэргий Ким Гон Хиг нөлөөллийн хэрэгт албан ёсоор байцаалтанд дуудах шийдвэрийг гаргажээ. Түүнийг өндөр албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдэд нөлөөлж, хувьдаа ашиг хүртсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулж байгаа аж. 

Тодруулбал, Ким Гон Хи нь улс төр, бизнесийн орчинд хэт оролцож, нөхрийнхөө албан тушаалыг ашиглан урлаг, соёлын төслүүдэд санхүүжилт олгоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг нийтдээ 4 удаагийн нөлөөллийн хэрэгт оролцсон гэсэн нотлох баримт байгаа талаар прокурорын мэдэгдэлд дурджээ.

Иймд түүнийг энэ долоо хоногийн сүүлээр байцаалтанд ирэхийг шаардаж байгаа бөгөөд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх арга хэмжээ авах боломжтойг сануулжээ.

Сүүлийн үед БНСУ-д өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудал нийгмийн анхаарлын төвд орж буй бөгөөд Ким Гон Хигийн хэрэг энэ асуудлын нэг том кейс болно гэж ажиглагчид дүгнэж байгаа аж. Харин БНСУ-ын сөрөг хүчнийхэн түүнийг хууль дээгүүр алхах гэж оролдож байна хэмээн шүүмжилж, прокурорын үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Yonhap News