Хуурайшлын зэрэг нэн их байгаа Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар ахиу хэмжээтэй хур тунадас өнгөрсөн хоногт оржээ. Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-14 мм хэмжээний хур тунадас орсон байна. Үүнээс хамгийн их хэмжээтэй нь Зэлтэр, Ерөө, Цагааннуурт сумдад оржээ. Хэнтий аймгийн нутгаар 0.0-29 мм хэмжээний хур тунадас орсон бол хамгийн их хэмжээтэй нь Батширээт, Баян-Адрага, Норовлин сумдад орсон талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.
