ТАЗ-ийн гишүүнд  Б.Төгсцэнгэл, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нар нэр дэвшжээ

ТАЗ-ийн гишүүнд Б.Төгсцэнгэл, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нар нэр дэвшжээ

УИХ-ын Тамгын дарга Б.Баасандорж өөрийн хүн гэгдэх Б.Төгсцэнгэлийг ТАЗ-д зүтгүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өчигдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийжээ.

Сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийсэн байна.

Тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.