Засгийн газрын гишүүн Э.Одбаяр Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнуудтай уулзжээ

Засгийн газрын гишүүн Э.Одбаяр Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнуудтай уулзжээ

Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай  мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.

Ийнхүү “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Архангай аймагт, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт амжилттай зохион байгуулсан билээ.

Харин өнөөдөр /2025.05.12/ “Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэлж байна.

“Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ны үеэр Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний хорооны дарга Э.Одбаяр Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнуудтай уулзжээ. 

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа, “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнууд болон салбарын хяналтын улсын байцаагч нарын төлөөлөлтэй уулзаж, тэдний ажлын явц, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Уулзалтаар хяналт шалгалтын давхардлаас аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, хамтарсан хяналт шалгалтыг хэрхэн хийх, лаборатори, хүний нөөцийг чадавхижуулах, санхүү хангамж, шилэн хяналт тэргүүтэй олон асуудлууд тулгамдаж байгаа талаар дурдагдаж мөн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнуудтай хууль эрх зүй, журмын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл солилцлоо" гэжээ.




Өнөөдөр морь өдөр

15 минутын өмнө