Сангийн яамнаас “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг боловсруулсан билээ.
ВИДЕО:
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Улсын төсвөөс гадаад зээл тусламжийг гаргана гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол онолын хувьд ч, зарчмын хувьд ч байж болохгүй зүйл. Энэ жишгээр явбал бид цаашид төсвөө сайхан харагдуулахын тулд төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгахын тулд халамжийн зардлаа, урсгал зардлаа хасчихья гэдэг юм уу өөрөө өөрсдийгөө хуураад яваад байж болно. Айл өрхүүд ч гэсэн санхүүгээ тооцохдоо орлого зарлагаа, зээлийн төлөлтийн графикаа төлөвлөдөг шүү дээ. “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг Сангийн яам боловсруулсан байна. Засгийн газар өөрсдөө энэ төслийг боловсруулчихаад өөрсдөө өргөн барихгүйгээр гишүүдээр гарын үсэг зуруулж өргөн бариулах гэж байна. Энэ бол буруу гэсэн" юм.