Л.Энх-Амгалан: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг тэдэн хувиар бууруулна гэж шууд хэлж, хүлээлт үүсгэж чадахгүй

Л.Энх-Амгалан: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг тэдэн хувиар бууруулна гэж шууд хэлж, хүлээлт үүсгэж чадахгүй

Ахмад настнуудын тэтгэврийн зээлийн асуудлыг Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. 

Тэрбээр, "Үр хүүхдүүд нь аав ээж, өвөө эмээ нартаа мэдэгдэхгүйгээр зээлийг нь авч тансагладаг хэргүүд зөндөө гарлаа. Үүнийг Монгол банктай ярьж байгаад ямар шийдлүүд хийх вэ гэж ярилцсаны үндсэн дээр бодлого шийдвэрүүд гаргасан ч хатуудсан байна гэж үзсэн. Энэ бодлогоо эргэж харах ёстой. Учир нь 100 хувь тэтгэврээ барьцаалж зээл авч байгаа ахмадуудад хүндрэлтэй тусаж байгаа юм билээ. Иймд бид Монгол банктай ярилцаад, тэтгэврийн 50 хувь нь өөрт нь зарцуулагдаж, 50 хувийг зээлээр авч болохоор заана. Ингэхдээ зөвхөн өөртөө буюу эрүүл мэнд, хүнсэндээ зарцуулах ёстой. Үүнийг ахмадууд их зөв ойлгох ёстой" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: