Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан гэж ОБЕГ мэдээллээ.

Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Хуурайшилт өндөр хаврын өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.