Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.12.20/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой мэдэгдэл хийсэн.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Иргэд өөрсдийн нэр дээрх хуримтлалын сангийн дансанд төвлөрсөн 135 мянган төгрөгийн ногдол ашгийг И Монголиа системээс харах боломжтой болж байна. Дансан дахь мөнгөө эрүүл мэнд,боловсрол, орон сууцанд зарцуулах бололцоотой. Цаашид иргэдийн нэр дээрх дансан дахь мөнгийг өсгөх нь Засгийн газрын үүрэг. Тийм учраас 14 мега төслийг бид цааш нь хөдөлгөх шаардлагатай байна" гэсэн юм.