Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг Монгол Улсын их сургуульд ажиллахаар болжээ.
Тодруулбал, энэ 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд буюу энэ Пүрэв, Баасан гарагуудад МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллах аж. Мөн вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна гэжээ.
Санамж:
- Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
- Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.
Эх сурвалж: МУИС-ИЙН ЗАХИРГАА, НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР