Замын ажилд сонгон шалгаруулсныхаа хариуд өөрийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ

Замын ажилд сонгон шалгаруулсныхаа хариуд өөрийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ

Орон нутгийн замын ажилд сонгон шалгаруулсныхаа хариуд өөрийн эзэмшлийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, З.Б нь орон нутгийн замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, өөрийн эзэмшлийн компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсний хариуд үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан нийтийн албан тушаалтанд 3 сая төгрөгийг бэлнээр, 60 сая төгрөгийн үнийн дүн бүхий тээврийн хэрэгслийг хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн, мөн “хилийн хориг түр хугацаагаар цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсний хариуд бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.