Б.Ачбадрах гүйлтийн цанын, спринт төрөлд 81 дүгээр байр эзэллээ

Б.Ачбадрах гүйлтийн цанын, спринт төрөлд 81 дүгээр байр эзэллээ

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд 75 тамирчнаас  55 дугаар байр эзэлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2026.02.10/ олимпын наадмын гүйлтийн цанын, спринт төрлийн урьдчилсан шатанд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах 95 тамирчин өрсөлдсөнөөс 81 дүгээр байрт шалгарлаа.