Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 753 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 234 нь орон нутагт
- 519 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 9795 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 21,532 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-4292
- Хүндэвтэр-4160
- Хүнд-1130
- Нэн хүнд-213 байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,826 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.