Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 666 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 290 нь орон нутагт
- 376нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 10,379 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 24,742 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-4248
- Хүндэвтэр-4691
- Хүнд-1207
- Нэн хүнд-233 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас есөн хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,805 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.