Өчигдөр /2021.11.12/ ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох коронавирусийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл өгсөн билээ.
Тэрбээр "Коронавирусийн халдварын оргил үед 22400 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоо хоёр дахин буурсан. Өнгөрсөн есдүгээр сарын 27-оос нийслэлд ажиллаж эхэлснээс хойш гэрийн нас баралт огт бүртгэгдээгүй. Саяхан л гэхэд өдөрт 700 гаруй иргэн хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэгдээд байсан бол сүүлийн долоо хоногт гэхэд л 120 болж буурав. Цаашид ч улам буурах хандлага ажиглагдаж байна.
Иймд буурсан үзүүлэлтээс харвал томоохон эмнэлэгүүдэд нэ сарын 15-наас хойш коронавирусийн халдвараар эмчлүүлж байсныг зогсоож, коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.