Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 988 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 308 нь орон нутагт
- 680 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 10,534 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 25,793 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-4386
- Хүндэвтэр-4686
- Хүнд-1227
- Нэн хүнд-235 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,796 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.