Гадаадаас ирж буй иргэн вакцины бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана

Гадаадаас ирж буй иргэн вакцины бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана

УОК-ын шуурхай штабаас гадаадаас Монгол улсад ирж байгаа иргэдийг хил нэвтрэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний "сөрөг" хариутай байх ёстой гэдгийг анхаарууллаа.

Харин коронавирусээр халдварлаад эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтрэх бөгөөд ковидын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй аж.

Ковидын эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байж, гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, ковидын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, шинжилгээнд хамрагдахыг анхааруулжээ.