ЭМЯ: Нэмэлт тунтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан

ЭМЯ: Нэмэлт тунтай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан

Долоо хоног бүрийн баасан гарагт ЭМЯ-аас коронавирусийн талаар цаг үеийн мэдээлэл өгдөг билээ.

Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, "Зүүн Европд ковидын халдварын дөрөв дэх давалгаа эхэлж, хүнд байна. Герман улсад л гэхэд өдөрт батлагдаж буй тохиолдолын тоо 50 мянгад хүрч, нас баралт 250 гаруй байна гэж мэдээлж байна. Цаашдаа ч асөх хандлагатай. ОХУ мөн адил хол хорио тогтоосон ч буурахгүй байгаа. Эдгээр улс орны нийтлэг тал нь дархлаажуулалтад хамрагдалт тааруу байгаа юм. Манай улс харьцангуй гайгүй нэмэлт тундаа нийт хүн амын 15 хувь нь хамрагдсан байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт гэхэд батлагдаж буй тохиолдлуудын тоо 26,3 хувиар буурсан. Халдварын тархалт энэ хэвээр буурсаар байвал 13 өдрийн дараа хоёр дахин буурах тооцоо байна" гэв.