ЭМЯ: Улаанбаатарт 783 орон нутагт 399 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 783 орон нутагт 399 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1182 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ.

Шинээр батлагдсан халдваруудын:

  • 399 нь орон нутагт
  • 783 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 14,336 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 41,834 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-6473
  • Хүндэвтэр-5928
  • Хүнд-1629
  • Нэн хүнд-306 байна.

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,715 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.