ЭМЯ: Улаанбаатарт 896 орон нутагт 383 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 896 орон нутагт 383 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1279 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 383 нь орон нутагт
  • 896 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 14,939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 40,641 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-6903
  • Хүндэвтэр-5926
  • Хүнд-1806
  • Нэн хүнд-304 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,704 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.