ЭМЯ: Улаанбаатарт 1043 орон нутагт 390 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1043 орон нутагт 390 хүнээс халдвар илэрч, 12 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1434 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 390 нь орон нутагт
  • 1043 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 15,299 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 43,439 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-7014
  • Хүндэвтэр-6175
  • Хүнд-1815
  • Нэн хүнд-295 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 12 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,694 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.