ЭМЯ: Улаанбаатарт 690 орон нутагт 331 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 690 орон нутагт 331 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1021 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 331 нь орон нутагт
  • 690 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 15,563 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 44,375 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-7198
  • Хүндэвтэр-6219
  • Хүнд-1845
  • Нэн хүнд-301 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,682 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.