ЭМЯ: Улаанбаатарт 667 орон нутагт 254 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 667 орон нутагт 254 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 921 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 254 нь орон нутагт
  • 667 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 16,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 48,269 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-7577
  • Хүндэвтэр-6456
  • Хүнд-2058
  • Нэн хүнд-360 байна. 

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,672 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.