Сүүлийн 24 цагт 1231 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлын
- 739 нь Улаанбаатар хотод
- 492 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 351,835 болов.
Өнөөдрийн байдлаар халдвараар өвдсөн 17,806 хүн эмнэлэгт, 44,875 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 40-80 гаруй насны 11 хүн энджээ. Талийгаачдын зургаа нь архаг суурь өвчин, ковид хавсарсан оноштой байсан аж. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвараар 1604 эндээд байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.