III тунд иргэд муу хамрагдаж байгаа нь гурван хүн тутмын нэг халдварт өртсөнтэй холбоотой юу

III тунд иргэд муу хамрагдаж байгаа нь гурван хүн тутмын нэг халдварт өртсөнтэй холбоотой юу

Өчигдөр /2021.10.04/ болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, “Иргэдийг хэдийгээр дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцолсон байгаа юм. Тодруулбал, вакцины III тунд 11 хувь нь хамрагдаад байгаа ажээ.

Тэгвэл НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа, “Нэг халдвартай хүний ард 3-4 хүн өвдсөн байгаа гэж үзвэл Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь халдварт өртсөн байна. Олон нийтийг хамруулсан үйл ажиллагаагаа зогсоохгүй бол энэ тоо өсөх болно” гэжээ. Түүний хэлж буйгаар, Монгол Улсын 3,3 сая гаруй хүний амын гуравны нэг буюу 1,1 сая иргэн халдварт өртсөн гэсэн үг юм. Иймд иргэд вакцины III тундаа хамрагдах нь муу байгаа нь иргэдийн багагүй хэсэг нь халдвар авсантай холбоотой байж болзошгүй юм.