Манай улсад сүүлийн өдрүүдэд иргэд коронавирусийн халдвар авах нь нэмэгдэх төлөвтэй байна. Цаашлаад өвчлөл хүндрэх, халдварын улмаас амиа алдах иргэдийн тоо ч өсөх хандлагатай байгаа юм. Энэ иргэд PCR шинжилгээ өгөхөөр хугацаа алдах зэрэг нь нөлөөлж байж болзошгүй.
Тэгвэл Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад дараах албан бичгийг хүргүүлсэн байна. Тус албан тоотод, “Түргэвчилсэн тест эерэг хавьтлыг заавал PCR-ын шинжилгээ шаардахгүй байх.
Мөн эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн хавьтлыг түргэвчилсэн болон PCR-ын шинжилгээ шаардахгүйгээр эмнэлзүйгээр батлагдсан тохиолдлоор бүртгэнэ” гэж чиглэлийг хүргүүлжээ.
Мөн “хавьтлаар бүртгэгдээгүй ч эмнэлзүйн шинж тэмдэгтэй, амьсгалын дутагдалтай яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд, эрсдэлт бүлгийн хүн амд шинжилгээний хариу хүлээхгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, жирэмсэн, хүндрэх эрсдэлттэй хүн амд эмчилгээг эрт эхлэх нь хүндрэл, нас баралтаас сэргийлнэ” гэжээ.