ЭМЯ-аас сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэл болон орон нутагт нийт 3766 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, шинээр батлагдсан тохиолдлын
- 1,271 нь Улаанбаатарт
- 2,494 нь орон нутагт бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 236,079 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 3,175 иргэн эдгэрчээ. Одоогоор халдвар авсан 18,941 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 28,980 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 гаруй насны зургаан хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 968 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.