ЭМЯ: Улаанбаатарт 897, орон нутагт 2729 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 897, орон нутагт 2729 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3628 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан халдварын:

  • 897 нь нийслэл хотод,
  • 2729 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Сүүлийн нэг хоногт 3300 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор халдварын улмаас улсын хэмжээнд 19,589 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 27,924 хүн гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 11,026
  • Хүндэвтэр- 4430
  • Хүнд – 1332
  • Маш хүнд - 222 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны таван хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 962 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.