Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3638 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 2828 нь орон нутагт
- 810 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 16,226 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 23,315 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-10,397
- Хүндэвтэр-4366
- Хүнд-1180
- Нэн хүнд-283 байна.
Сүүлийн 24 цагт 2554 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 951 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.