Цахилгааны төлбөрийг ирэх сараас шинэ дансаар хүлээн авна гэж УБЦТС-аас мэдээллээ

Цахилгааны төлбөрийг ирэх сараас шинэ дансаар хүлээн авна гэж УБЦТС-аас мэдээллээ

Цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэхээр болжээ.

Тодруулбал, УБЦТС ТӨХК нь 2026 оны арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн үйл ажиллагааны шинэ зохион байгуулалтад шилжиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг дүүрэг харгалзахгүйгээр арилжааны дараах банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлэхээр болжээ.

Иргэд цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх дансны мэдээлэл, төлбөрийн дүнг 137004 дугаарт хэрэглэгчийн 7 оронтой кодоо мессежээр илгээгээд авах боломжтой хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.