Намрын чуулганыг арванхоёрдугаар сарын 31-нд хаахаар төлөвлөжээ

Намрын чуулганыг арванхоёрдугаар сарын 31-нд хаахаар төлөвлөжээ

УИХ-д суудалтай нам, эвслийн дарга нар УИХ-ын даргатай өчигдөр /2026.11.24/ уулзсан. Тэд Ерөнхийлөгчийн сонгууль болон намрын чуулганыг хэзээ завсарлуулах талаар хэлэлцжээ.

Шадар сайд, “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хуулийн хугацаагаараа намрын чуулганыг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд хаах төлөвтэй байна” хэмээн мэдэгджээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах зохицуулалттай. Тус хуулийн дагуу энэ жилийн намрын ээлжит чуулган өнгөрсөн есдүгээр сарын 15-нд нээлтээ хийсэн бөгөөд хуулийн хугацааг баримталбал арванхоёрдугаар сарын 31-нд хаах төлөвтэй байна.