ВИДЕО: Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр, В.Зеленский нар Украины сурагчидтай волейбол тогложээ

ВИДЕО: Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр, В.Зеленский нар Украины сурагчидтай волейбол тогложээ

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өчигдөр /2026.11.24/ Украинд хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хамт Закарпатье мужийн Берегово хотын Лайош Кошутын нэрэмжит лицейд зочилж, сурагчидтай волейбол тогложээ. Энэ нь Петер Мадьяр Ерөнхий сайдын албан тушаалд очсоноосоо хойш Украинд хийсэн анхны айлчлал юм. Тэрбээр В.Зеленскийтэй уулзахаас гадна Украины Унгар үндэстний цөөнхийн амьдардаг Закарпатье мужид ажилласан байна.

ВИДЕО: 

Тэдний зочилсон Лайош Кошутын нэрэмжит лицей нь 125 жилийн түүхтэй бөгөөд одоогоор 500 гаруй сурагчтай аж. Сургалтыг унгар хэлээр явуулдаг бөгөөд сурагчид украин болон англи хэл судалдаг аж. Петер Мадьяр уг уулзалтынхаа талаар цахим хуудсандаа “Украины Ерөнхийлөгч болон Берегово лицейн сурагчидтай хийсэн богинохон волейболын тоглолт” хэмээн бичиж, гэрэл зураг, бичлэг нийтэлжээ.

Унгарын Ерөнхий сайд Петер Мадьярын айлчлалын гол зорилгод, Украинд нийлүүлэх Унгарын дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх, Украины байгалийн хийн агуулахыг Унгарын компаниуд ашиглах, Хоёр улсын төмөр замын тээврийг өргөжүүлэх зэрэг асуудал багтаж байгаа гэж Reuters агентлаг мэдээлжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр Петер Мадьяр болон В.Зеленский нар хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх талаар санал нэгдсэн байна. Өмнөх Ерөнхий сайд Виктор Орбаны үед Унгар, Украины харилцаа хурцадмал байсан бол Мадьяр засгийн эрхэнд гарснаар хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байгаа ажээ.