Тайландын ширэнгэн ойд хууль бусаар 19 жил нуугдсан ОХУ-ын иргэн баривчлагджээ

Тайландын ширэнгэн ойд хууль бусаар 19 жил нуугдсан ОХУ-ын иргэн баривчлагджээ

Тайландын Ко Панган аралд 19 жилийн турш хууль бусаар амьдарсан ОХУ-ын иргэнийг тус улсын цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ.

Тус этгээд 2007 онд Тайландын хилээр хууль бусаар нэвтэрсэн бөгөөд түүнээс хойш тус улсын өмнөд хэсэгт орших Ко Панган аралд амьдарч байсан аж. Цагдаагийн алба хаагчид түүнийг арлын ой модтой, хүн хүрэхэд бэрх бүсэд байрлах овоохойноос илрүүлж, байрлаж байсан газрын ойролцоогоос унадаг байсан мотоциклыг мөн олжээ. Тайландын хууль тогтоомжийн дагуу хилээр хууль бусаар нэвтэрсэн гадаадын иргэнд торгууль ногдуулах, улмаар эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авах боломжтой бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.