Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн ОХУ-ын дайнд татагдсан байж болзошгүй талаар түүний эхнэр олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлэл өгөхдөө тухайн иргэн хэлний бэрхшээлийн улмаас гэрээнд санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан гэж үзэж байгаа хэмээсэн юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Д.Эрдэнэмөрөнг эх оронд нь хараахан буцаан авчраагүй байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам ар гэрийнхэнтэй нь холбогдон ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.